Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөдөлгөөнт хүн амын шилжилт хөдөлгөөнийг тандах нь” төслийг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас 1-24 дүгээр хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нараар дамжуулан амжилттай хэрэгжүүллээ.

358156878 785742453033133 9106161895016218692 n

Уг төслийн 1-4 дүгээр ээлжийн судалгааг дүүргийнхээ хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлж нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм болон бусад албаны хүмүүс иж бүрэн компьютерийг Чингэлтэй дүүрэгт гардуулан өгөв.

dsadsd

Иж бүрэн компьютерийг ЗДТГ-ын Тамгын газрын дарга П.Баянбаатар хүлээн авлаа.