✅Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийн хоёр дахь жилийн үйл ажиллагаа 9дүгээр сарын 11-нээс эхлэн шүдний үзлэгээ хийж байна. 2022-2025 онд Чингэлтэй дүүрэгт Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй уг төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах юм.
Ажлын хэсгийн Япон талын бүрэлдэхүүн энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд загвар сургуулиудад ажиллан, төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын төлөвлөлтөө хийхээс гадна фторт уусмалаар амаа зайлах замаар шүдний эрүүл мэндээ хамгаалах сургалт дадлага ажил хийх юм.Шүдний үзлэг сургуулийн 2200 хүүхэд бүгд хамрагдаж 5 өдрийн турш үргэлжлэх бөгөөд төслийн үр дүнгээ хэлэлцэж цаашид ажиллах чиглэлээ тодорхойлж суоагчдынхаа шүдний эрүүл мэндэд анхаарч ажиллах юм.