Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахмад үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
“Туршлагаа солилцож хамтдаа хөгжье” уриатай тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 24 хорооны 54 ахмад гараар урласан бүтээгдэхүүнүүд болон дотооддоо тарьж ургуулсан эко хүнсний ногоо, жимсний дээжээ үзэсгэлэн худалдаанд дэлгэж танилцуулсан юм. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр нар үзэж сонирхон, ахмадуудад өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хүндрэл болон дүүргийн зүгээс хамтран хэрэгжүүлж болох боломжийн талаар ярилцлаа.