Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын дунд "Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь" сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Дүүргийн түвшинд ЕБС удирдах ажилтны 11 илтгэл, СӨББ-ын удирдах ажилтны 10 илтгэл нийт 21 илтгэл оролцож дараах удирдлагын багийн илтгэлүүд шалгарч нийслэлийн түвшинд өрсөлдөх эрхээ авлаа. Амжилттай оролцож, эхний байранд шалгарсан багш нарт өргөмжлөл, мөнгөн шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар гардуулан өглөө.
СӨББ-ын удирдах ажилтны төрөлд
1-р байр- 293 дугаар цэцэрлэгийн арга зүйч Т.Баярмаа
2-р байр- 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Түвшинжаргал 291 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лхамноржин
3-р байр – 222 дугаар цэцэрлэгийн арга зүйч Н.Солонго нар шалгарлаа.
ЕБС-ын удирдах ажилтны төрөлд
1-р байр- 23 дугаар сургуулийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш М.Цогзолмаа
2-р байр- 117 дугаар сургуулийн захирал Б. Сувдаа, Сургалтын менежер Ч.Цэвэлсүрэн, Э.Оюунтуяа
3-р байр - 24 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Цолмонцэцэг, Б.Рагчаасүрэн, Г.Цэцэгжаргал нар шалгарлаа.