Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, цахимаар хичээллэж буйтай холбоотой сурагчдын хамрагдалт, хөрөнгө оруулалтын ажлууд, багшийн ёс зүйн асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Ерөнхий боловсролын сургуулиуд орчин нөхцлөө сайжруулах, нөөц боломждоо тулгуурлан урсгал зардлаар засвар үйлчилгээний ажлаа хийх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Сурагчид цахимаар хичээллэж буйтай холбогдуулан хүүхдүүдэд галын аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэх, эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах тал дээр зөвлөмж мэдээлэл хүргэх, гал галлагаа болон, залгуур удаан хугацаанд залгаатай орхих, гацуур модны гэрлээс улбаатай галын ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллээр хангаж, анхааруулж ажиллахыг сургуулийн удирдлагуудад үүрэг болголоо.