Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу “Цасаа цэвэрлэе” аян маргааш зохион байгуулагдах гэж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил, хашаа, талбайд хуримтлагдсан цас, хог хаягдлыг ачиж тээвэрлэх зэрэг зорилготой аян зохион байгуулагдах гэж байна.
Цасны их цэвэрлэгээ “90 минут” арга хэмжээ маргааш буюу 12 дугаар сарын 22-ны 11:00-12:30 цагийн хооронд зохион байгуулагдана.
Байгууллага аж ахуй нэгжүүд гадна орчныхоо 50метр хүртэлх зам талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас, мөсийг цэвэрлэх зорилготой.
Тиймээс иргэд аж ахуй нэгжүүд гадна орчны 50 метр зам талбайн цас, мөсөө цэвэрлэхийг уриалж байна.