Шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт шаардлагатай тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хэрэгцээг хангах үүднээс нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл санаачлага гарган нийслэлийн хөрөнгөөс шийдвэрлэснийг 327-р цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө.
Нийт 20 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдүүдэд зориулсан сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, аюулгүй орчныг бүрдүүлэх шатны зөөлөвч, дрож зэргийг тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Хулангоод гардуулан өглөө.
327-р цэцэрлэгт одоогоор 186 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тус цэцэрлэг нь Монгол хүүхдийн оюуны хөгжлийн онцлогт тохируулан боловсруулсан STEAM сургалтын технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.STEAM хөтөлбөр нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ур чадвар, ойлголтыг тоглоом, хэлэлцүүлгээр дамжуулан судалж, дараа нь эдгээр чадварыг илүү олон тоглоомоор дамжуулан хүүхдүүдэд мэдлэг олгох, ирээдүйд суралцах бат бөх суурийг бий болгох чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.