Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2024 оны цэргийн бүртгэлийг явуулах, зохион байгуулах талаар сургалтыг өнөөдөр хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат Хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт үүрэг даалгавар, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Б.Цэдэн “Цэргийн бүртгэлийг зохион байгуулах журам", дайчилгааны офицер, дэд хурандаа Э.Амарбат "Хороодын мэдээлийн санг ашиглах” гэсэн сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгч, сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээс мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Г.Ганбилэг нууцын баталгааг гаргуулан авч ажиллалаа.
Сургалтын төгсгөлд Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат 2023 оны ээлжит цэрэг татлагаар цэргийн насны залуучуудыг идэвхитэй хамруулж, манлайлан ажилласан болон "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах" аяны хүрээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд идэвхитэй оролцож тэргүүн байр эзэлсэн Хорооны Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэлийн өргөмжлөл, шагналыг гардуулан өглөө.
Мөн шинээр байгуулагдсан хороодод нууц баримт бичиг хадгалах сейфийг тус хороодын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.