Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө.
Шинэ оны босгон дээр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 262 төрийн албан хаагч оролцлоо.
Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдийг хүлээн авч, баяр хүргэлээ.