Чингэлтэй дүүргийн “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн 2024 оны анхдугаар хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.
Хуралдаанаар салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад олгож мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэн, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах замаар ээлтэй орчин бүрдүүлэн ерөнхий жишиг төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөөг гаргахыг салбар зөвлөлийн дарга үүрэг болголоо.