Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨТҮГ-ын бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдлаа.
Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн “Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд”, “Хөтлөх хэргийн нэрийг жагсаалт боловсруулах арга зүй” “Цаасан суурьтай захирамжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, Төрийн архивд нөхөн баяжилт хийх ажлын арга зүй” сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.