Not published yet

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал орж ирэхээс урьдчилан сэргийлэх дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.

05

Хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам” тогтоолын төсөл, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулан ажиллахад тулгарч буй бэрхшээл, анхаарч ажиллах чиглэлийн талаар дэд ажлын хэсгийн гишүүд танилцуулав.

01

04

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах, цаашид авах арга хэмжээ болон хамтран ажиллах талаар гишүүд санал солилцлоо.

03

02