Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ, “Ворлд Шэйр” Олон улсын төрийн бус байгууллага хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын “Конжу” Үндэсний их сургуулийн судалгааны хүрээлэнгийн эрхлэгч Ду Жа Ким, “Эдумид” боловсролын төвийн эрхлэгч И Су Жин нартай хамтран Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Шимт” хөтөлбөрийн онцлог ач холбогдол, давуу тал, олон улсын туршлага, үр дүнг танилцуулж, “Шимт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн “Шимт” хөтөлбөр хэрэгждэг 20 цэцэрлэгийн багш, арга зүйч нар болон Чингэлтэй дүүргийн ЕБС-н мэдээлэл технологийн багш нар чадавхжуулах сургалтад хамрагдсан байна.
2024 оны 01 сарын 25-ны өдөр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар Конжу их сургууль, Ворлд Шэйр, Эдүмид боловсролын төвийн төлөөлөгчид, оюутан залуучуудыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.