Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг барьж түр асран хамгаалах байранд хүргэх ажил хийгдэх гэж байна.
Тус ажлын хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой муурыг барьж түр асран хамгаалах байранд хүргэх ажлыг энэ сарын 25-наас 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.