Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлыг Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хороодод хийгдэж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.
Хороодын Засаг дарга нарын зүгээс гэр хорооллын зарим өгсүүр замуудад давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад бэлэн байдлыг хангах, эзэнгүй нохой муурыг түр асран хамгаалах байранд хүргэх ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас мөсний цэвэрлэгээг эрчимжүүлэх, аж ахуй нэгжүүдийг орчны 50 метр газрыг цэвэрлэгээг хийлгэхийг даалгалаа.
Иргэдийг гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажилтан албан хаагчдын цаг ашиглалтад анхаарах, иргэдээс ирсэн гомдол саналыг шуурхай шийдвэрлэх, сурагчдын амралт дуусч хичээл эхэлж буйтай холбоотой сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.