Чингэлтэй дүүргийн Жендэрийн салбар хорооны 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга П.Баянбаатар удирдан явууллаа.
Дүүргийн Жендэрийн салбар хорооны 2024 оны анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2023 хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн Салбар хорооны 2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.