"ӨВЛӨХ ЭРХИЙН ХАРИЛЦААНД ХОРООНЫ ЗАСАГ ДАРГААС ОЛГОДОГ ТОДОРХОЙЛОЛТ БИЧИХ АРГА ЗҮЙ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрх зүйн харилцааны ойлголт, өвлүүлэгчийн үүрэг, хариуцлага, өвлөгдөх эд хөрөнгө, эрхийн гэрчилгээний хүсэлтийг баталгаажуулах талаар тухайн шатны Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн “Өвлөх эрхийн талаарх тодорхойлолт бичих арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
 
Сургалтыг Нийслэлийн тойргийн Нотариатч Х.Цогзолмаа болон Хууль, эрх зүйн хэлтэс хамтран зохион байгуулав.
 
Сургалтад 1-24 дүгээр хороодын Засаг дарга болон Зохион байгуулагч нар хамрагдан санал, хүсэлтээ солилцлов.
viber image 2022 10 10 09 14 47 136 viber image 2022 10 10 09 14 46 126 viber image 2022 10 10 09 14 44 982 viber image 2022 10 10 09 14 43 976
       

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн салбарт эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогч ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Засгийн Газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм болон холбогдох дүрэм журмыг хангуулах болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” сэдэвт сургалтыг шалгалтын ажлын хэсэг хамтран Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн сургалтын танхимд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
 
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нийт 34 албан хаагч нар хамрагдсан байна.
 
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс
 
309632742 1199361713979313 6493416538846777222 n 310030098 1104365087135740 4998623754718790227 n
309502350 883039692667387 5757466180557810890 n 309988119 790745392208550 7259933995149697998 n

БӨХИЙН БААСТЫН “УС ХАА Ч АДИЛХАН” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын 100, 101 насны ойд зориулан “Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэн, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд” I, II боть номын нээлт боллоо.
 
Бөхийн Бааст сангаас ХХ зууны баримтат гэрэл зургийн боть номуудыг эрхлэн гаргасан бөгөөд Б.Баастын арвин баялаг өвийн сангаас олдсон 300 гаруй хар цагаан хальсны 10 мянга гаруй гэрэл зураг бүхий урьд өмнө дэлгэгдэж байгаагүй гэрэл зургийн уран бүтээлүүдийг нь түүвэрлэжээ.
 
Б.Бааст нь сэтгүүл зүйн чиглэлээр хөдөө орон нутаг болон гадаадад томилолтоор явахдаа гэрэл зураг авах сонирхолдоо хөтлөгдөн тууштай хөгжүүлж, олон арван улсын хот гудамжууд, дайны нуранги, эх орны дайны дараах бүтээн байгуулалт, оршуулгын зан үйл, энгийн ард болон алдартай хүмүүсийн хөргийг буулгаж хадгалсан нь мэргэжлийн гэрэл зурагчдын нүдээр баримтат гэрэл зургийн бие даасан бүтээл болж үнэлэгдсэн ажээ.
 
Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.
DSC 9033 DSC 9025
DSC 9055  
 

БӨХИЙН БААСТЫН ДУРСГАЛ ХҮНДЭТГЭЛИЙН САМБАРЫГ БАЙРШУУЛЛАА
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын 100, 101 насны ойд зориулан түүний дурсгал хүндэтгэлийн самбарыг амьдарч байсан байшин буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгатын 22 дугаар байрны хананд байршууллаа.
 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн тогтоолоор байршуулж буй хүндэтгэлийн самбарыг залах ажиллагаанд түүний гэр бүл, төрөл төрөгсөд, зохиолчид оролцлоо.
 
Бөхийн Бааст нь 1921 онд Хуучнаар Ховд аймгийн Алтанцөгц сумын нутагт Улаач босгоч хэмээх газар төрсөн. 1940 онд Улаанбаатар хотод байгуулагдсан анхны 10 жилийн 1-р сургуулийн 9-р ангид орж суралцаад, 1942 онд Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р ангийг төгссөн.
 
1942-1945 онд МУИС-ийн Мал эмнэлэг, зоотехникийн ангид суралцаж байгаад 1945 онд сургуулиа орхижээ. 1945-1947 онд МХЗЭ-ийн төв хороонд “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгчийн ажил хийж байгаад 1946 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хороонд шилжин ажиллаж насан эцэслэтлээ мэргэжлийн зохиолч гэж явжээ.
 
Мөн зохиолч Б.Бааст нь МЗЭ-ээс Монголын хөдөө орон нутаг болон Хятад, Герман, Вьетнам, Унгар, Польш, Чехословак, Грузин, Румын, Оросын Горный-Алтай зэрэг улсуудаар сурвалжлага, нийтлэл бичих үүрэг даалгавраар томилогдон ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч, нийтлэлч байсан юм.
310349250 5545232528888755 1579318257195711664 n DSC 8985