“Хотоо угаая" уриатай хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Тохижилт Нийтийн аж ахуйн хэлтэс, "Тохижилт үйлчилгээ" ХХК, "Найши" трейд ХХК-иуд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, далан суваг, гуу жалга дагуух түүвэр цэвэрлэгээг нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээг нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй тус тус цэвэрлэн ажиллаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын баталсан нэгдсэн удирдамж, төлөвлөгөө, хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, хайс хашлага, сандал, хогийн савыг угаах, ногоон байгууламжийг сэргээн цэвэрлэлээ. 

viber image 2024 04 05 12 52 58 694

viber image 2024 04 05 12 53 00 324

viber image 2024 04 05 12 53 03 416

Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн хүрээнд албан хаагчдын гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, сурч боловсрох, хөгжих эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах чиг үүрэг бүхий “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан.

Энэ хүрээнд “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, 1-24 дүгээр хороодын албан хаагчдын хүүхдүүд “Чингис хааны музей”-г үзэж сонирхлоо.

7a5a50ff b1cd 41c5 a705 3278767344f5

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

02

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

01

04

 Энэ онд дүүргийн 9 байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх юм. 

 

Бүгд Найрамдах Хонгконг улсад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан “INTERACT CUP MONGOLIA” “3х3” Сагсан бөмбөгийн тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн баг тамирчид оролцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр оролцсон тус тэмцээнд Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Д.Одмаагаар ахлуулсан “INTERACT CLUB”-ийн баг тамирчид амжилттай оролцож, багаараа Алтан медаль хүртсэн ба Сурагч Б.Буянтогтох “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.

022edb50 d052 477e 8d42 55c5b4ebef90

7bafa993 0cae 44f1 ab7d 09b5a1e26067

fd0f5a30 7922 427a b52a b119072cdef0

Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг 24 хорооддоо “Хурдан” цэгийг нэвтрүүллээ.

Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо.

“ХУРДАН” цэгийн үйлчилгээг бүх хороодод нэвтрүүлж буй өнөөдрийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

Дүүргийн иргэд өмнө нь төрийн үйлчилгээг авахдаа  Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг зайлшгүй хотын төврүү явж 8 км замыг туулж, 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас өөрт тохирох үйлчилгээг түргэн шуурхай авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж байна.

“ХУРДАН” цэгээс иргэд

нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл,
жолоочийн лавлагаа, мэдээлэл,
эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах,
жолоодох эрхийн оноо,
шинжилгээний хариу авах,
зээлийн мэдээллийн лавлагаа,
үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,
хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
иргэний үнэмлэх дахин авах,
ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг И-Монгол гар утасны аппликейшн, операторын системээр иргэдэд хүргэж байгаа бөгөөд тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 24 хороод “Хурдан” цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн энэхүү үйл ажиллагааг өнөөдөр нэгэн зэрэг бүх хороодод зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгч, “Хурдан” цэгийн үйл ажиллагааг албан ёсоор бүх хорооддоо нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

DSC 3660

DSC 3662

oyunhimeg

DSC 3668

DSC 3673