Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ахмадын аварга шалгаруулах “СОФТ ВОЛЕЙВОЛ”-ын тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, аваргууд шалгарлаа.

Тус тэмцээнд дүүргийн 23 хорооны 140 гаруй тамирчин оролцож, аваргын төлөө өрсөлдсөнөөс:

1-р байр: А.Раднаа ахлагчтай 24 дүгээр хорооны баг

2-р байр: Л.Нэргүй ахлагчтай 23 дугаар хорооны баг

3-р байр: Д.Нямсүрэн ахлагчтай 20 дугаар хорооны баг тус тус шалгарсан юм.

3e836519 34f9 4917 8113 7dc07f7450fc

4dfc8865 a981 4cc4 b1a2 f5e5aecf3e56

261e1b7f face 406f b0db 67c49e503616

891c93ca 84ba 446f 8d04 a7792ab0cdee

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалтын туршилтын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.

Өнөөдрийн уулзалтаар Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд хуралдаанаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ажлын төлөвлөгөөг гарган, илүү үр дүнтэй хамтран ажиллах, талуудын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад дүүргийн туршилтын хөтөлбөрийн ажлын хэсэг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

viber image 2024 03 25 15 00 37 491

viber image 2024 03 25 15 00 38 565

viber image 2024 03 25 15 00 39 932

viber image 2024 03 25 15 00 40 701

viber image 2024 03 25 15 00 41 757

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ахмадуудын дунд софт волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Дүүргийн Биеийн тамир спорт хороонд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцлоо.

Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 21 хорооны 140 гаруй ахмадууд оролцож байна.

DSC 3492

DSC 3493

DSC 3495

DSC 3498

DSC 3499

DSC 3503

DSC 3507

DSC 3517

DSC 3523

Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдэл хамтран “Гүмүда” яруу найргийн үдэшлэг арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Яруу найргийн энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болонх хороодын Засаг дарга нар оролцлоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Т.Галсан урилгаар хүрэлцэн ирлээ.

Мөн Болор цомын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Болор цомын эзэн, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдийн гишүүн, яруу найрагч Д.Болдхуяг зэрэг олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байна.

“Гүмүда” яруу найргийн үдэшд Монгол Улсын Консерватори их сургууль, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хангарди” хамтлагийн уран бүтээлчид мөн уран бүтээлээ толилууллаа.

viber image 2024 03 22 17 08 59 087

viber image 2024 03 22 17 09 00 443

viber image 2024 03 22 17 09 01 602

viber image 2024 03 22 17 09 02 729

viber image 2024 03 22 17 09 03 888

viber image 2024 03 22 17 09 05 127

viber image 2024 03 22 17 09 06 231

viber image 2024 03 22 17 09 07 306

viber image 2024 03 22 17 09 08 442

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Шилжин явах цом”-ын төлөөх спортын 5 төрөлт тэмцээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид оролцож байна.

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн оролцлоо.

viber image 2024 03 22 17 02 06 001

viber image 2024 03 22 17 02 08 867

Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “World share” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран “Хүүхэд дэмжих төсөл”-ийг 2023 оны 05 дугаар сараас эхлүүлсэн билээ.

Энэхүү төсөл нь богино хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37,49,139, 140, Налайх дүүргийн Эрдмийн оргил, 109 дүгээр сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 210 хүүхэд хамрагдаж байна.

Уг төслийн хүрээнд хүүхэд багачуудаа номтой нөхөрлүүлэхээс гадна хэл ярианы хөгжилд анхаарч шүлэг яруу найрагт дуртай болгох зорилгоор шүлэг цээжлүүлж уран уншлага хийлээ.

“Өнчин цагаан ботго” номыг уншуулж, уншсан номын тэмдэглэлийг уран зургаар илэрхийлэх нөхцөл боломжийг хангаж өгсөн. Хүүхдүүдээ төсөөллийн найз Политой дижиталаар уулзуулахаас гадна монгол гэр барьж нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилдөж өнгөрүүлсэн юм.

2c920d9f 1d70 4490 954a 1480ba0aa4ff

ae93253d 087e 4457 9c62 65f2d620447f

d41e9385 4422 4991 bd66 9095d7bab42c