✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчдын дунд зохион байгуулагдах Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 3 төрлөөр зохион байгуулж байна.

13

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиралууд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

09

05

Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 38 цэцэрлэгийн давхардсан тоогоор 500 гаруй тамирчид өрсөлдөж байна.

0201

11

10

15

16

Not published yet

Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох /Жайка/, Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий болосвролын 37, 50 дугаар сургуульд "Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд цахим хурлыг хийлээ.

Цахим уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Эрүүл шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоолын хүрээнд уг төслийг нийслэл, цаашлаад улсын хэмжээнд өргөжүүлэх талаар Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэх, ам зайлах фторт уусмалыг оруулж ирэх талаар болон бусад ажлын талаар хэлэлцлээ.

viber image 2024 04 08 15 59 25 036

viber image 2024 04 08 15 59 25 983

viber image 2024 04 08 15 59 26 837

 

Хэнтий аймагт зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах “ХОНХОТ БӨМБӨГ” тэмцээнд нийт 7 аймаг, 2 дүүргийн баг, тамирчид оролцлоо.

Тус тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргээ төлөөлөн оролцсон 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

18b36db2 158f 4721 a0f8 3a5e6294ea62

905f0ce2 0239 49c8 a6d1 4731f97f3805

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 6 төрлөөр зохион байгуулж, аваргууд шалгарлаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн давхардсан тоогоор 800 гаруй багш, ажилтан, албан хаагчид өрсөлдсөнөөс:  

 

1.    Ширээний теннис

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Болормаа

139-р сургууль

2

М.Эрдэнэхуяг

5-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

3

Б.Цэрэнтогтох

49-р сургууль

Ц.Дэлгэрцэцэг

39-р сургууль

 

2.    Шатар

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

А.Баярсайхан

24-р сургууль

Х.Эрдэнэцэцэг

57-р сургууль

2

Д.Баярсайхан

49-р сургууль

Т.Сайханцэцэг

17-р сургууль

3

А.Баярсайхан

17-р сургууль

Н.Оюунгэрэл

117-р сургууль

 

3.    Үндэсний бөх

1

Б.Баясгалан ахлагчтай 49-р сургуулийн баг

2

Б.Далантай ахлагчтай 138, 140, 145-р сургуулийн баг

3

Х.Болдбаатар ахлагчтай 72-р сургуулийн баг

 

4.    Аэробик

1

Ж.Тайванжаргал ахлагчтай 57-р сургууль

2

Б.Бат-Ундрал ахлагчтай 5-р сургууль

3

Д.Билэгмаа ахлагчтай 17-р сургууль

4

Н.Мөнгөнчимэг

49-р сургууль

 

5.    Сагсан бөмбөг

1

Ц.Мөнгөнцоож

117-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

2

Ж.Баярзул

57-р сургууль

Ж.Давхарбаяр

49-р сургууль

3

С.Доржпүрэв

5-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

6.    Волейбол

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Т.Билэгдэмбэрэл

5-р сургууль

Ж.Батболор

5-р сургууль

2

Г.Жаргалсайхан

50-р сургууль

О.Одончимэг

24-р сургууль

3

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр болон ерөнхий боловсролын сургуулийн захиралууд оролцож медальт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардууллаа.

БАГИЙН ДҮНГЭЭР:

1 дүгээр байранд: Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургууль
2 дугаар байранд: П.Эрдэнэжаргал захиралтай 17 дугаар сургууль
3 дугаар байранд: Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургууль тус тус шалгарлаа.
Идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе.

17

22

31

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, “Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”, “Санхүүгийн дэмжлэг үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа”-г хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэгтээ тусган хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг өглөө.

DSC 3698

DSC 3689