ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ХАЛДВАР НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ АМНЫ ХААЛТ ТОГТМОЛ ЗҮҮХИЙГ УРИАЛЛАА
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ.
Энэ үеэр одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг НЭМГ-ын холбогдох албан тушаалтан сануулж, уриалсан юм.
327713671 3468835380109115 6908223387796821125 n

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХОЁРДУГААР ХАГАС ЖИЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ
 
✅Сурагчид та бүхэн хичээн суралцаж, сурлага, хөгжил, төлөвшилдөө шинэ ахиц гаргаарай.
✅Сургууль, багш бүр сургалтын чанар, хүүхдийн хөгжил, хамгаалалд шинэ арга зүй, менежментийн шинэ хандлагыг нэвтрүүлэн хичээж ажиллах болно.
✅Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ хичээл зүтгэл, ахиц хөгжил бүрийг дэмжиж, хамтран ажиллаарай.
327867713 865654534492112 1098198868747550751 n

Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан билээ.
 
Шинэ Үндсэн хууль нь зургаан бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.
 
Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхэн шийдвэрийн өдөр билээ.
 
viber image 2023 01 13 10 13 42 762