Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик ”-ийн аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир, спортын хорооны зааланд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, аваргууд шалгарлаа.
Тэмцээнд 10-н цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд оролцсоноос:
1-р байранд Д. Жимсээ эрхлэгчтэй 154 дүгээр цэцэрлэг
2-р байранд Ю.Соёлмаа эрхлэгчтэй 74 дүгээр цэцэрлэг
3-р байранд Э. Наранцэцэг эрхлэгчтэй 5 дугаар цэцэрлэг
Тусгай байранд С.Отгонбат эрхлэгчтэй 155 дугаар цэцэрлэг
Тусгай байранд Ж.Эрдэнэтуяа эрхлэгчтэй 70 дугаар цэцэрлэг тус тус байр эзэллээ.