Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд нар оролцсон бөгөөд шүүгчээр Б.Азжаргал АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, С.Оюунгэрэл Глобал удирдагч их сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, Г.Батхуяг Сувилахуйн ухааны магистр нар уригдан оролцож байна.
Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлаар нийт 16 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм.