Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах зорилгоор “Дуудлага” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний нэгдүгээр шатанд дүүргийн 1-24 дүгээр хороодын 16 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн баг оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2 дугаар шатны шалгаруулалтад өрсөлдөхөөр нийт 12 Өрхийн эрүүл мэндийн төвийн багууд шалгарлаа.
Дараагийн шатны шалгаруулалт 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд дүүргээс шалгарсан Өрхийн эрүүл мэндийн төвийн баг Нийслэлийн шалгаруулалтад оролцох эрхтэй болох юм. “Дуудлага” арга хэмжээг зохион байгуулснаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой юм.