Not published yet

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

9

Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Архивын хэлтсийн дарга Д.Батчимэг, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны М.Навчаа, Газар зохион байгуулалтын албаны дарга Х.Хишигбадрах, дүүргийн Хоймор хайрхан амралт ОНӨТҮГ-ын дарга Б.Насанбат нар мэдээлэл өглөө. Мөн дүүргийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ.

1

3

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

4

Дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд  олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эртэч Чингэлтэйчүүд III” аянд оролцоог хангаж ажиллах             

Бүх нийтийн мод тарих өдөрлөгөөр хэлтэс албад модны нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж, оролцоог сайжруулах

Дэргэдэх хэлтэс, албадууд цаг үеийн холбогдолтой зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээг зохион байгуулахад анхаарах

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын зохион байгуулалт, үйл ажиллагааны бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах

Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.