Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, эзэмшигч нь тодорхойгүй, тухайн нэг байршилд удаан хугацаагаар орхигдсон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн объектуудыг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг эхлүүлж байна.

Тодруулбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул дүүргийн 19 дүгээр хороо, “Шадивлан” зуслангийн зам дагуу байрлуулсан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хуучирч муудсан автобусыг албадан нүүлгэх ажлыг хийлгэн газар дээр нь ажиллалаа.

"Цаашид үе шаттайгаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй, эзэмшигч нь тодорхойгүй объектуудыг нүүлгэж, газрыг чөлөөлж" ажиллахаа Засаг дарга Н.Мандуул хэллээ.

12

1115