Дэлхийн 90 гаруй улс, 350 гаруй хотыг нэгтгэсэн “Юнеско”-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нийслэл Улаанбаатар хот нэгдэн орсонтой холбогдуулан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 203 хороо, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн дунд зохион байгуулсан “Бүтээл хот” уралдаанд оролцож, “ШИЛДЭГ ДҮҮРЭГ”-ээр шалгарлаа.

Нийслэлээс зохион байгуулж буй “Бүтээлч хот” уралдаан нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор нийслэлийн дүүрэг, хороо, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаа, амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, урамшуулахад чиглэсэн юм.

Чингэлтэй дүүрэг, бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрлийг дүүргийн хэмжээнд хөгжүүлэхэд 2024 онд төсвийн дэмжлэг үзүүлсэн байдал, зохион байгуулсан үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд шалгуур үзүүлэлтийг ханган ажиллалаа. 

4545

3