✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав дүүргийн 17, 24 дүгээр хорооны цогцолбор байрны барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс дүүргийн 4, 17, 21, 22, 24, дүгээр хороодод шинээр цогцолбор барилга барьж байгаа билээ. Энэ хүрээнд 17, 24 дүгээр хорооны цогцолбор байрыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайн хороодын цогцолбор байр ашиглалтад орсноор цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

4

1

5

3