✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг гүйцэтгэж буй “Солармед” компанийн төлөөлөлтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 60 хувьтай явж байна. Тус барилгын ажлыг барьж байгаа гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын гадна талбайн шугам сүлжээний ажил, тоног төхөөрөмж болон барилгын газардуулга хийхэд хүндрэл учирч байгааг уулзалтын үеэр хэллээ.
Засаг дарга Н.Мандуул барилга баригдаж буй хэсгийн гадна зам талбайн шугам сүлжээ, цахилгааны газардуулгатай холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулж түргэн хугацаанд шийдэж ажиллахаа илэрхийллээ.