‘’ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР-ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Өргөө” амаржих газар-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран дүүргийн 13-19 дүгээр хороодын 0-2 сартай нярай хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өчигдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдөр Хүүхдийн амбулаторд зохион байгууллаа.
 
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр “Өргөө” амаржих газрын нярайн нарийн мэргэжлийн эмч нар ажилласан ба үзлэгийн үед нярайн зүрхний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эхо шинжилгээ, зулайн эхо, хүчилтөрөгчийн дутагдал оношилгоо, тархины цус харвалт, уйланхайн өөрчлөлт усжилтын илрүүлэг, хэвлийн эхо шинжилгээ мазокийн шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэг үзлэг оношилгоо хийгдлээ.
 
Мөн төрөөд удаагүй эхчүүд, ээжүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан ба төрсний дараах нярайн асаргаа болон нярайн шарлалт зэрэг асуудлуудаар эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ удаагийн үзлэгт 13-19 дүгээр хороодын 150 гаруй нярайг хамруулсан юм.
311014921 5545067472238594 6280031464997970400 n