ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлыг сонслоо.
Засаг дарга нар юуны өмнө хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгааг мэдээллээ. Гэвч золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын урд талбайн цас, мөсийг цэвэрлүүлэх хэрэгтэйг уламжиллаа.
Дүүргийн удирдлагуудын зүгээс шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хариуцлагатай жижүүр гаргах, төсвийн аудитын тайланд бэлтгэхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.