"ЧАНДМАНЬ" ЦИРКИЙН ТОГЛОЛТОД ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт цогцолборын спорт зааланд "Чандмань" циркийн хамт олон 4 хоногийн турш урлаг спортын хосолсон үзүүлбэр үзүүлэх гэж байна.
Циркийн жүжигчид алиалагч, акробат, галтай үзүүлбэр, бүжигчин, цагариг, уяачид, жонглёрчин, бусад биетийн хуурмаг үзүүлбэр, трюк зэргийг багтаасан сонирхолтой үзүүлбэр үзүүлэхэд бэлэн боллоо.
Хэзээ:
01 сарын 11 - 13:00 цаг
01 сарын 12 - 13:00 цаг
01 сарын 13 - 13:00 цаг
01 сарын 15 - 12:00 болон 15:00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд тус тус тоглоно.
Чингэлтэй дүүргийн Ахмад настан, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй хүрэлцэн ирэхийг урьж байна.