“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-Т АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо.
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Архивын баримт бичиг хүлээн авахтай холбоотой асуудал, албан бичиг шийдвэрлэлттэй холбоотой ажилтан албан хаагчдад өгөх мэдээлэл, өргөдөл гомдол шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох мэдээллийг хүргэлээ.
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
viber image 2023 01 09 10 58 59 295
viber image 2023 01 09 10 58 53 291
viber image 2023 01 09 10 58 57 860