ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эерэг дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон тал ажлыг хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, Олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Орчны бохирдлыг бууруулъя”, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Сэрэмжлүүлэг - 2023” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар тус албанаас хэрэгжүүлж буй дээрх ажлуудыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Иргэн та орчны бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулж хөрс шороо, хүрээлэн буй орчноо эрүүл цэвэр байлгахад санаачлагатай байж, хамтран ажиллахыг уриалж байна.
viber image 2023 02 15 11 32 18 435
viber image 2023 02 15 11 32 17 218