ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 183 дугаар тогтоолоор баталсан “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” шалгаруулах журмын шалгуур хангасан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн ЖАМБАЛЫН НАЦАГНЯМ "Нийслэлийн тэргүүний тариаланч" хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ.
Анх өөрийн сонирхлын дагуу 2007 оноос эхлэн хүнсний ногоо тариалж, АDRA олон улсын байгууллагаас гараагаа эхлэн өдгөө зөвлөх багш, нийслэлийн тэргүүний тариаланч болтлоо хөдөлмөрлөсөн байна.
2015 онд “Эрүүл монгол иргэний төлөө” уриатайгаар зориулалтын тоног төхөөрөмж бүхий хатаасан ногооны цех байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөгжүүлж ирсэн.
2012-2022 онуудад нийт 11,4 га 174 тонн ургац хураан авч 2000 гаруй иргэнд бүтээгдэхүүний дээжээсээ олгож, төрөл бүрийн сургалтыг үнэ төлбөргүй зааж, дэмжиж ажилладаг. Газар тариалангийн салбарт олон жил тууштай ажилласан танд талархал илэрхийлж, баяр хүргэe.