Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49, 72 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад хоёр өдрийн сургалтыг явууллаа.
Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар улс төрийн боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.