Монголын хүүхдийн спортын Vll их наадмыг зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулна. Хүүхдийн спортын зуны VII наадамд Чингэлтэй дүүргээс 120 тамирчин, 14 дасгалжуулагч спортын 17 төрөлд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан тэмцээнд оролцож буй баг тамирчдад хувцас хэрэгслийг гардуулж, амжилт хүслээ.
Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөх аж. Наадмын бэлгэдлээр Монгол Улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгожээ.