Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Жаргалын Хаянхярваагийн нэрэмжит Мини-волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир спорт хороон дээр болж байна.
Энэ жилийн тэмцээнд нийт 400 багийн 2200 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа гарган оролцож байна.