Бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын гол бүс нутаг болох Чежү мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль орчин, хот төлөвлөлтийн хороо, Соёл, аялал жуулчлал, спортын хороо, Хөдөө аж ахуй, тариалан, эдийн засгийн хороо, Боловсролын асуудал хариуцсан хороо зэрэг байгууллагын төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна.

11

10

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дүүргийн хамтын ажиллагааг Бүгд найрамдах Солонгос улсын Чэжү мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ян Ён Ман тэргүүтэй тус төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

9

3

1

Уулзалтаар хоёр тал цаашид соёл, боловсрол, спорт, хог хаягдлын менежмент, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн туршлага судлах, дүүргийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүчний асуудал зэрэг олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

5

6

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл БНСУ-ын Чежү мужтай харилцан хамтран ажиллахдаа таатай байх болно гээд хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, соёл, спорт, боловсрол, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүн хүчний чиглэлээр голчлон хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

4

7

8