Наадмын өмнөх өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас үүссэн үерийн хор хохирлыг тогтоон дүн шинжилгээ хийх  Ажлын хэсэг дүүргийн ЗДТГ-т байгуулагдан ажиллаж байна.

5

Тус ажлын хэсгийг  Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар ахлан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг өчигдөр буюу 20-ны өдөр хуралдаж үерийн улмаас үүссэн гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна.

1

2

3

Хурлаар дүүргийн 19, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үүссэн үерийн  хор хохиролд дүн шинжилгээ хийж, учирсан хохирлын урьдчилсан мэдээ тайланг нэгтгэн нийслэлийн ЗДТГ-т хүргүүлж ажиллахаар боллоо.

4