Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Япон улсын Шизуока мужийн Яйзү хот хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг, Яйзу хотын Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолт 8 дугаар сарын 4-ны өдөр “Биеийн тамир спортын хороо”-нд боллоо.
Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Яйзу хотын Боловсролын хорооны дарга Ханэда Акио нар баг, тамирчдад спортын амжилт хүслээ.
Нөхөрсөг тоглолтод 83:49 онооны харьцаатайгаар дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг түрүүлсэн юм.
Энэ үеэр хоёр талын тамирчид тоглолтын өмнөх хамтарсан бэлтгэлээр харилцан туршлага солилцож, анд нөхөд бололцсон талаараа ярьж, бие биендээ спортын өндөр амжилт хүсэн ерөөж байлаа.