Дүүргийн хэмжээнд үер усны эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах Дэд ажлын хэсэг, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр Дэд ажлын хэсэг сүүлийн саруудад орсон борооны улмаас үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөх асуудлаар өнөөдөр шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хийсэн судалгаагаар Сэлбэ голын дагуух үерийн хамгаалалтын бүсэд 50 метр дотор буусан 161 айл өрх байгаа бөгөөд тэдгээрээс нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 35 айл өрх байгаа юм. Газрын зөвшөөрөлгүй эдгээр айл өрхийг юуны өмнө нүүлгэн шилжүүлж Хайрхан хөгжил төвийн урд энгэрт буулгахтай холбогдох асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Үерийн гамшигт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ Гамшгаас хамгаалах хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахыг дүүргийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо.