Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явууллаа. 

8

Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил явцын талаарх мэдээлэл, дүүргийн хэмжээнд улсын сургууль, төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг барих, хороодын нутаг дэвсгэрийн хилийн цэсний дагуух авто зам, газар чөлөөлөлтийн талаарх явц, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын танилцуулгыг авч хэлэлцлээ.

9

Хуралдааны эхэнд Боловсролын хэлтсийн дарга А.Очир 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой урсгал болон бүрэн засварт орсон сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон талаар мэдээллийг танилцууллаа.

1

2

Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Навчаа дүүргийн 7, 8, 9, 10, 13, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг, олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, авто замын ажил зэрэг хийхээр төлөвлөсөн ажлын газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа.

3

11

Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын талаар ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од ажлын гүйцэтгэл дэлгэрэнгүйг танилцуулав.

4

5

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.

10

6

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст киоск машиныг нэмэгдүүлж өгөх, мөн нэг цонхны үйлчилгээг 24 цагаар ажилладаг болгох, дүүргийн сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.