Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэйд тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна.

viber image 2023 09 04 12 26 03 721

viber image 2023 09 04 12 26 10 850

viber image 2023 09 04 12 26 11 704

viber image 2023 09 04 12 26 12 746

viber image 2023 09 04 12 26 02 776

viber image 2023 09 04 12 26 04 692

viber image 2023 09 04 12 26 09 887

Төлөөлөгчдийг өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, худалдаа үйлчилгээний салбарт хийгдэх ажлуудын талаар хэлэлцлээ.

viber image 2023 09 04 12 26 06 245

viber image 2023 09 04 12 26 07 178

Энэ үеэр Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэй “Есдүгээр сарын 06-ны өдөр Хөх хотод “Хятад Монголын 4 дэх экспо” зохион байгуулагдах гэж байна. Эдгээр өдрүүдэд хоёр хот, дүүргийн эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл спортын салбаруудад хийгдэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаадаа баяртай байна. Манжуур бол БНХАУ-ын хуурай замын хамгийн том боомт хот юм. Ийм ч учраас Монголын талтай хийгдэх худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг зорьж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар Манжуур хотод айлчилж, Ардын төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, хот хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр харилцан тохиролцсон. Юуны өмнө төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсролын салбарт туршлага судлах багш, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг Хятадын зах зээлд гаргах тал дээр анхаарч ажиллах болно” хэмээлээ.

viber image 2023 09 04 12 26 08 053

Хариуд нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл энэхүү айчлалыг хот хоорондын найрамдалт харилцааг шинэ түвшинд гаргах айлчлал болно хэмээн онцлоод “Эрээн хотод зохиогдсон экспод Чингэлтэй дүүрэг амжилттай оролцсон бөгөөд Хөх хотод хоёр хоногийн дараа зохиогдох үзэсгэлэн худалдаад манай дүүргийн аж ахуйн 22 нэгж оролцоно.

 

viber image 2023 09 04 12 26 01 874

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг БНХАУ, ОХУ-тай нягт холбох хоёр босоо замыг барихаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр худалдаа үйлчилгээний салбарт шинэ эргэлт болно. Үүнээс гадна боловсролын салбарт нягт уялдаатай ажиллана. Багш, сурагч солилцох хөтөлбөрөөс гадна Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын туршлага судлах боломжийг нээхийг хүсэж байна” хэмээн онцоллоо. Мөн төрийн албан хаагчид хоорондын туршлага судлах хөтөлбөрийг Манжуур хоттой хийх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

viber image 2023 09 04 12 26 08 961