Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан нийслэлийн 327 дугаар цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Нийт 200 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгт одоогоор 168 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд найман бүлэгтэй, 41 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Ч.Болормаа нар оролцлоо.

1

2

3

4

5

6

7

8

9

10