Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт шуурхай хуралдаан зохион байгууллаа.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нийт 24 хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээ мэдээлэл өгөх, цаашид анхаарч ажиллах асуудлуудаар үүрэг чиглэл өгсөн юм.
Тус мэдээллээр цаг ашиглалт, өргөдөл гомдлын тайлан мэдээ танилцуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээ тайланг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, улсын бүртгэлийн байгууллагаас шинэ бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өглөө.
Мөн 2023 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг 10 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбоотой ажлуудын мэдээллийг Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат болон Тоо бүртгэлийн ахлах офицер Б.Цэдэн нар өглөө.