Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Өмгөөллийн “Легал Протекшн” ХХН-тэй хамтран дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар сургалтад оролцогчдод зориулж үг хэллээ.
Уг сургалтаар Боловсролын Ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах ажиллагааны журам, Хөдөлмөрийн гэрээний онцлог зохицуулалтын талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболд, Ж.Мягмарсүрэн нар мэдээлэл өгөв.