Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 22 ний өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд үйлдвэр эрхлэгчдэд дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаарх мэдээлэл хүргэв.