Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Монгол Улсад уламжлал болон зохион байгуулагддаг билээ.
Энэ жил дэлхий нийтээрээ ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүд рүү чиглэн үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлж, тэдний ойлголт, хандлагыг өөрчлөх нь нэн түрүүн тулгамдсан асуудал болоод байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдплагын хэлтсийн мэргэжилтэн, Жендэрийн үндэсний хорооны “ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь” сургалтын хөтөлбөрийн сургагч багш Т.Түвшинжаргал, ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс нар 5 дугаар сургуулийн ахлах ангийн 154 сурагчдад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулагддаг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл, Жендэрт суурилсан хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулаа. Албан хаагч нар “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй”, “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалтаа өгч “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байгаагаа илэрхийллээ.