Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг Онцгой байдлын салбар цэцэрлэг болгон байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
 
Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
 
18 дугаар цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийг стандартын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэн ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.
 
viber image 2023 12 08 14 02 07 253
viber image 2023 12 08 14 02 05 706
viber image 2023 12 08 14 02 48 279
viber image 2023 12 08 14 06 56 843
viber image 2023 12 08 14 06 20 165
viber image 2023 12 08 14 06 18 722
viber image 2023 12 08 14 05 43 536
viber image 2023 12 08 14 05 07 736
viber image 2023 12 08 14 03 31 085
viber image 2023 12 08 14 03 28 757
viber image 2023 12 08 14 02 50 499